YOUNG ACCOUNTANT

CHIEF FINANCIAL OFFICER

НӨТ гэж юу вэ?

2009-09-13 12:25

Бараа, үйлчилгээний хэрэглээнд ногдуулах татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) гэнэ. Бараанд ногдох НӨАТ-ыг үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт ногдуулж, төлж байдаг. Үүнд түүхий эд, материал худалдан авах, түүнийг боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг бөөний үнээр нийлүүлэх, жижиглэнгийн худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагааг дурдаж болох юм. Үйлдвэрлэлийн эдгээр шат дамжлага бүр бэлэн бүтээгдэхүүний “өртгийг нэмдэг” тул уг татварыг НӨАТ гэж нэрлэдэг.

Үйлчилгээний хувьд НӨАТ-ыг уг үйлчилгээ эцсийн хэрэглэгчид хүрэх үед ногдуулдаг. Тиймээс аж ахуйн нэгж, иргэд бүгд худалдан авч буй бүтээгдэхүүндээ татвар төлдөг.

 

Үйлдвэрлэгч, бөөний худалдаа эрхлэгчид түүхий эд материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн худалдан авах бүрдээ НӨАТ төлдөг. Тэд өөрийн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнээ цааш борлуулах үедээ худалдан авагчаас НӨАТ-ыг цуглуулна. Уг татварын төсөвт төлөгдөх хэсэг нь худалдан авагчаас цуглуулсан татвар, бэлтгэн нийлүүлэгчид төлсөн татварын зөрүү байдаг. Үүний үр дүнд аж ахуйн нэгж бүр өөрийн нэмсэн өртөгт НӨАТ-ыг төлдөг. Дор дурдсан жишээгээр үүнийг тайлбарлаж болно.

 Image

НӨАТ-ын тооцоо нь ярвигтай, цаг зарсан үйл ажиллагаа байдаг тул зөвхөн томоохон аж ахуйн нэгж, байгууллага үүнийг төлдөг. Өөрөөр хэлбэл жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгжүүд үүнд хамаарна. Түүнээс бага орлоготой аж ахуйн нэгжүүд татвараас чөлөөлөгддөг бөгөөд НӨАТ-ыг хэрэглэгчдээс цуглуулах шаардлагагүй юм. Аж ахуйн нэгжийн хэмжээнээс үл хамааран НӨАТ-ын хувь, хэмжээ нь нэг шатлалтай буюу 10 хувь байдаг.

Ангилал : Банк, санхүү | Нийтэлсэн : Нандин | Уншсан (1082) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Bata :
    2013-01-07 12:17

    Thanks

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл